Аймгийн удирдлагууд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастел болон түүний баг хамт олонтой уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
НҮБ-ын Хүүхдийн санд аймгийн Засаг даргаас 2025 онд хүргүүлсэн хүсэлтийн үр дүнд Могод, Рашаант, Орхон, Бугат, Хангал сум шүдний бор машинтай боллоо.
Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр Гурванбулаг сум, Хялганат тосгонд шүдний бор машин нийлүүлснээр аймгийн бүх сум 100% бор машинтай болж шүдний тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам боллоо.
Цаашид НҮБ-ын Хүүхдийн сантай Булган сумын 25 худгийг ухаалаг болгож, эрүүл ахуйн стандартад нийцүүлэх шаардлагад хамтран ажиллана.
Мөн тус сангийн Ерөнхий боловсролын сургуулиудын гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах төсөлд хамрагдах 5 аймгийн нэгээр манай аймаг сонгогдлоо.
Сэтгэгдэл үлдээх