“Цахим Булган” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд төрийн болон орон нутгийн үйлчилгээг цахимаар хүргэх “Смарт Булган” , аппликэйшний танилцуулга, сургалтыг зохион байгууллаа.
Мөн Булган аймгаар аялж буй аялагч, жуулчдад аяллын чиглэл, үзэх газар, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг хүргэх “Bulgan-Trip” аппликэйшнийг танилцууллаа.
Эдгээр аппликэйшн нь төрийн үйлчилгээ болон аялал жуулчлалын мэдээллийг цахим хэлбэрээр хүргэх, иргэд, аялагч, жуулчдын мэдээлэл авах боломжийг хялбаршуулах зорилготой юм.
ЦАХИМ БУЛГАН — УХААЛАГ ШИЙДЭЛ, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Сэтгэгдэл үлдээх