Цаг үеийн мэдээ


Image

Энэ долоо хоногийн удирдах ажилтны шуурхай хурлаар өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ.

Онцгой байдлын газраас цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл хүргэж, Булган сумаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарилтын ажлын хуваарь, зохион байгуулалтын талаар танилцууллаа.

Мөн Ахмадын баяр, Багш нарын баярыг тохиолдуулан зохион байгуулах үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах, холбогдох ажлуудыг хугацаанд нь хэрэгжүүлэх үүрэг, чиглэл өглөө.

Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас 21 аймгийн төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 40 агуулгын хэрэгжилт, үр дүнг нэгтгэн үнэлэхэд Булган аймаг нэгдүгээрт эрэмбэлэгдсэн талаар онцлон тэмдэглэв.

Уг үр дүнд хувь нэмрээ оруулсан төрийн албан хаагчид, нийт төрийн байгууллагын хамт олонд талархал илэрхийлж, баяр хүргэлээ.

Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар хурандаа цол хүртсэн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Нямхүү, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Н.Хишигдорж нарт хүндэтгэл үзүүллээ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх