Булган аймгийн шүүхийн байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа.
Хүндэтгэлийн тоглолтыг шүүхийн ажилтан, албан хаагчид Булган аймгийн театрын уран бүтээлчидтэй хамтран бэлтгэж, түүхт ойгоо тэмдэглэлээ.
Ойн арга хэмжээнд шүүхийн байгууллагын түүхийг бүтээлцсэн үе үеийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, тамгын газрын албан хаагчид, ахмад ажилтнууд болон өнөөдөр нэр төртэйгөөр алба хааж буй ажилтан, албан хаагчдаас шүүхийн байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, төрийн дээд одон, медаль, хүндэт жуух бичгээр шагнаж урамшууллаа.
Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар





Сэтгэгдэл үлдээх