2026 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10:40 цагийн байдлаар тэнгэр цэлмэг, цаг агаар тогтуун байна.
Булган салбарын хариуцсан авто замуудад хийгдэж буй ажлууд:
• А0902 Булган–Мөрөн чиглэлийн авто замын 88–158 дахь км хооронд БИС машинаар нүхэн эвдрэлийн засварын ажил үргэлжилж байна.
• А1002 Эрдэнэт–Булган чиглэлийн авто замын 30, 32 дахь км-т үерийн улмаас урссан хөвөөг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэхээр А0901 чиглэлээс техник, тоног төхөөрөмжийг татан төвлөрүүлж байна.
Урьдчилсан хэмжилтээр:
• 30 дахь км-т 288 метр хөвөө,
• 32 дахь км-т 160 метр хөвөө үерт урссан нь тогтоогдлоо.
Үерийн нөхцөл байдлын тухай:
2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18:00 цагийн орчимд А1002 дугаартай Эрдэнэт–Булган чиглэлийн авто замын 29 дэх км-т үер буусны улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан.
Шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд хөдөлгөөнийг 22:13 цагт бүрэн нээсэн байна.
Үерийн улмаас авто замын зорчих хэсэг хэвийн байгаа боловч далан сэтэрсэн тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршуулан ажиллаж байна.


Сэтгэгдэл үлдээх