Булган сумын 5, 9, 10, 11 дүгээр байрны гадна шугамын угсралтын ажлын хүрээнд гадна дулааны худгуудын хэв хашмал зангидах ажил дуусаж, цутгалтын ажил хийгдлээ.
Мөн байрны доторх хэрэгцээний халуун усны шугамын угсралтын ажлаас:
9 дүгээр байрны нийт 12 айлаас 9 айлын ажлыг хийж дууссан бөгөөд 10 дугаар байрны 4 дүгээр орцны 6 айлд шугамын ажил үргэлжилж байна.
ГХБХБГ-аас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу гадна шугамын угсралтын ажлыг 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байна.
Иргэдийн ая тухтай, найдвартай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор инженерийн шугам сүлжээний шинэчлэл, засварын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ
Сэтгэгдэл үлдээх