Эрүүл мэнд, боловсрол


Image

Булган аймгийн ууган сум болох Алтангадас одонт Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.

Түүхт ойн баярын хурлын үйл ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эрдэнэбилэг,

Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нарантуяа Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Бадам, сумын удирдлагууд, үе үеийн эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид оролцлоо.

Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир баярын мэндчилгээ дэвшүүлж, орон нутгийн төсвийн 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн түргэн тусламжийн автомашиныг Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвд гардууллаа.

Мөн 2027 онд Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвийг шинэчлэн 10 ортой шинэ эмнэлгийн барилга барихаар төлөвлөж буйг дуулгаж, иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд аймаг, орон нутгаас үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийж ажиллахаа илэрхийллээ.

Нэгэн зууны турш хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах эрхэм үйлсэд мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажилласан үе үеийн ахмад эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагч Та бүхэндээ түүхт 100 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх