Эх орныхоо түүх, төрт ёсны өв уламжлал, үндэсний бахархлыг үеийн үед эрхэмлэн дээдлэх нь монгол хүн бүрийн үнэт өв билээ.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба, Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мэндсайхан, Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, аймгийн хууль сахиулах байгууллагын удирдлага, төлөөлөл Цогт Хунтайжийн талбайд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол төрийн тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болсон түүхэн хүмүүний гэгээн үйлсийг хүндэтгэн дурсаж, эх оронч үзэл, төрт ёсны үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилгын илэрхийлэл болсон энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ ёслол төгөлдөр болов.
Өвөг дээдсийнхээ байгуулсан түүхэн гавьяа, эх оронч үзлийг мөнхөд эрхэмлэн дээдэлж, эв нэгдэл, үндэсний үнэт зүйлсээ хадгалан хамгаалах нь өнөө үеийн бидний эрхэм үүрэг юм.




Сэтгэгдэл үлдээх