Цаг үеийн мэдээ


Image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Хутаг-Өндөр сумын Хутаг нэгдүгээр багийн малчин Калинангийн Түмэнноров болон гэргий Пушкиний Баасансүрэн нар “Улсын аварга малчин” цол хүртлээ.

Тэд Сэлэнгэ мөрний дагуух үржил шимтэй нутаг болох Хайлантай, Гуртын ширгүү, Нүхэн зэрэг газруудаар нутаглан, 32 жил тасралтгүй, мал маллаж, сум орон нутагтаа хүндлэгдсэн малчид. Анх 104 толгой малтай айл болж байсан бол өнөөдөр мал сүргийнх нь тоо 2000 даваад байна.

2007 оноос хойш ямаан сүргээ Хөвсгөл аймгийн “Эрчмийн хар” үүлдэр, хонин сүргээ “Баяд” үүлдэр, үхэр сүргээ “Сэлэнгэ” үүлдэр, адуун сүргээ ОХУ-ын махны чиглэлийн үүлдрээр сайжруулж, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байна.

Мөн 2016 оноос хойш сумын амьжиргааны түвшин бага өрхүүдээс туслах малчин гэрээгээр авч ажиллуулан цалин, ахуйн хэрэглээг хариуцан жил бүр 40-өөс доошгүй төл малаар дэмжлэг үзүүлж ирсэн төдийгүй жил бүр 3-5 хүнийг улирлын чанартай ажлын байраар хангадаг .

Буянт мал сүргийнхээ ашиг шимийг хүртэж “Улсын аварга” малчин цол хүртсэн эрхэм таны гэр бүлд баяр хүргэж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх