Цаг үеийн мэдээ


Image

Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, сургуулийн орчны нөхцөл, аюулгүй байдлын стандартыг шинэчлэх, тавилга, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчлэх, сургуулийн удирдлага, менежмент, хүний нөөцийн бодлогыг дэмжих хэрэгцээ байгааг онцолсон юм.

Мөн багш, ажилтнуудын орон нутгийн нэмэгдэл, нийгмийн баталгаа, эрүүл мэндийн зардал, нийтлэг үйлчилгээний албан хаагчдын нэмэгдэл, насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг хууль, журмын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгааг илэрхийллээ.

Үүнээс гадна цэцэрлэгийн хүртээмж, өргөтгөл, ариун цэврийн байгууламжийн стандарт, аймгийн Политехник коллежийн засвар, дотуур байрны нөхцөл, ХАА-н чиглэлийн засварын бааз байгуулах зэрэг асуудлуудыг бодлогоор дэмжих хэрэгтэйг уулзалтад оролцогчид онцлов.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх