Тус ажлын хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд учирч буй хязгаарлалт, төр–иргэний харилцаанд тогтсон хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагааг цахим, ил тод, хариуцлагатай болгох, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд ажиллаж байна.
Энэ хүрээнд Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Булган аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудтай уулзалт, хэлэлцүүлэг хийж, салбарын үйл ажиллагаатай танилцаж байна.
Уулзалтад Булган аймгийн 16 сум, 1 тосгоны боловсролын салбарын удирдлага, албан хаагчид оролцож, бодлогын шийдэл, салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Сэтгэгдэл үлдээх