Цаг үеийн мэдээ


Image

Мал тэжээвэр амьтдын жилийн эцсийн мал тооллого энэ сарын 7-ны өдрөөс улс орон даяар эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Засаг даргын орлогч О.Ундрахаар ахлуулсан сумдад хяналтын тооллого явуулах ажлын хэсэг хуралдлаа.

Тус ажлын хэсэг маргааш буюу 12-р сарын 10-ны өдрөөс 5 чиглэлд хувиарлагдан бүх сумдад хүрч ажиллах юм.

Үндэсний стастикийн хорооноос мал тооллогын чанар, бодит байдлыг сайжруулах, тооллогод орчин үеийн шинэ техник, технологи ашиглах боломжийг судлах, турших ажлын хүрээнд энэ жилээс эхлэн ухаалаг төхөөрөмж буюу таблет, гар утсаар малыг тоолох аппликейшн боловсруулсан байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх