Солонгос улсын Асан хотын Хусо Их сургуульд манай аймгийн 20 багш энэ оны 7 дугаар сард хиймэл оюун ухаан буюу AI технологид суурилсан 4 өдрийн сургалтад хамрагдсан билээ.
Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Солонгос улсын соёл, боловсролын орчинтой танилцсан багш нартай уулзалт зохион байгуулж тэдний сэтгэгдэл болон санал хүсэлтийг сонслоо.
Сургалтад хамрагдсан багш нар хэрэгжүүлж болохуйц олон шинэ санааг сургалтын орчиндоо нэвтрүүлэн ажиллаж байгаагаа онцоллоо.
Аймгийн Засаг даргын "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөр, “Аймгийн төрийн албаны хүний нөөцийг 2023-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд салбар бүрийн төлөөллийг гадаад улсад үе шаттайгаар сургалтад хамруулж, мэргэжил дээшлүүлэх боломжийг олгоно
.jpg)


Сэтгэгдэл үлдээх