Цаг үеийн мэдээ


Image

Булган сумын Засаг даргын Тамгын газар болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт - шинжилгээ, үнэлгээ хийж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан аймгийн удирдлагад бодит мэдээллийг өгөх зорилгоор ажлын хэсэг өнөөдөр Булган суманд ажиллаж байна.

Тус хяналт шалгалтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Үүнд:

-Аймгийн Засаг даргын "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт

-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд батлагдсан дэд хөтөлбөрүүдийн төлөвлөлт, түүний хэрэгжилт

-Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, түүний хэрэгжилт

-Аймгийн Засаг даргатай байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний хэрэгжилт

-Байгууллага, нэгжийн болон төрийн жинхэнэ албан хаагчийн

гүйцэтгэлийн төлөвлөгөөний төлөвлөлт, тайлагналт, үр дүнг үнэлсэн байдал

-Төрийн ажлын зохион байгуулалт

-Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа

-Архивын үйл ажиллагаа

-Засаг даргын захирамж, тамгын даргын тушаалын хууль эрх зүйн үндэслэл болон томилгооны тушаалыг хянах

-Сумын хэмжээнд хийгдсэн болон хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд

-Санхүүгийн албаны үйл ажиллагаа

-Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа

-Сумын хамтарсан багийн үйл ажиллагаа

-Сумын төсөвт байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай тус тус танилцах

-Сумын 2025 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан төсөл арга хэмжээнүүдийн тендер шалгаруулалтын үр дүн, гэрээг цахим системд оруулсан байдалд хяналт

тавих

-Тендер шалгаруулалтын материалыг үзэж зөвлөн туслах, мэдээлэл өгөх

-Цахим дэлгүүрийн ашиглалтын талаар зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх