Цаг үеийн мэдээ


Image

Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилт, аймгийн Засаг даргын 2024–2028 оны “Булганы сэргэлт” хөтөлбөр, “Монголд зочлох жил (2023–2028)” үндэсний аяны хүрээнд

аймгийн аялал жуулчлалын 2025 оны төлөвлөгөөнд туссан “Жуулчны хөтөч, тайлбарлагч бэлтгэх сургалт” амжилттай үргэлжилж байна.

Сургалтын зорилго нь:

• Байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан эко аялал жуулчлалыг хөгжүүлэх,

• Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх,

• Нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,

• Хөтөч, тайлбарлагчдын ур чадварыг дээшлүүлэх юм.

Сургалтад аймгийн 16 сум, 1 тосгоноос 40 гаруй иргэн хамрагдаж байна. Нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч О. Ундрах Булган аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, ирээдүйн зорилтын талаар онцлож, “Нутгийн онцлог, байгаль, түүх, соёлын үнэт зүйлээ түшиглэсэн аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлж, гадаад дотоодын жуулчдад соёлоо таниулах нь чухал”хэмээн, нийт оролцогчдод амжилт хүслээ.

Энэхүү сургалт нь Булган аймгийн аялал жуулчлалын салбарт шинэ мэдлэг, туршлага нэвтрүүлэх, иргэдийн чадавхыг нэмэгдүүлэх чухал алхам.

#БулганыСэргэлт #АялалЖуулчлал #МонголдЗочлохЖил #ЖуулчныХөтөч

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх