“Англи хэлтэй Булган” хөтөлбөрийн эрчимжүүлсэн 7 хоногийн танхимын сургалтад хамрагдаж байгаа сурагчид өдөрт 4-5 цагийн Англи хэлний суурь хичээл болох үг зүйн дүрэм , өгүүлбэр зүйн бүтэц зэрэг хичээлийг бататган заалгаж байна.
Булган аймгийн ахлах ангийн сурагчдаас бичгийн болон ярианы гэсэн 2 үе шаттай шалгалт авч тухайн 42 сурагчийг сонгон сургалтад хамруулж байна. Тухайн сурагчдын Англи хэлний түвшин 3 түвшинд хуваагдаж байгааг Монголын англи хэлний академийн багш онцоллоо.
IELTS, TOEFL-ийн оноотой сурагчдыг бэлтгэх , дэлхийн томоохон сургуульд сургах нь Анхдагч хөтөлбөрийн гол зорилго юм.
#БулганыСэргэлт #АнглиХэлтэйБулган
Сэтгэгдэл үлдээх