Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар “Англи хэлтэй Булган” хөтөлбөрийг баталсан билээ.
Дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын англи хэлний академи Булган аймгийн Ерөнхий боловсролын 20 сургуулийн гадаад хэлний 67 багш, ахлах ангийн 42 сурагчдад 7 хоногийн хугацаанд танхимын сургалт орох юм. Сургалт үе шаттайгаар 6 сарын хугацаанд үргэлжилнэ.
IELTS, TOEFL-ийн оноотой багшийг бэлтгэх, мэдлэгтэй багшаар дамжуулан Булган аймгийн сурагчдын гадаад хэлний түвшинг сайжруулах, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноог дээшлүүлэх, цаашлаад дэлхийн боловсролыг сурагчдад олгох зорилгоор тус хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгагдсан эрчимжүүлсэн 7 хоногийн танхимын сургалтыг эхлүүлж байна.



Сэтгэгдэл үлдээх