Эрүүл мэнд, боловсрол


Image

Булган аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй “Англи хэлтэй Булган” хөтөлбөрийн хүрээнд Булган сумын II сургууль Улаанбаатар хотын ерөнхий боловсролын “Тольт” сургуультай хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд “Зочин суралцагч” аялалт хичээлд “Тольт” сургуулийн Англи, Хятад хэл болон Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 9-р ангийн 26 сурагч Булган сумын II сургуульд ирж үеийн суралцагчидтайгаа мэдлэг, туршлагаа хуваалцаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь сурагчдын англи хэлний мэдлэг, харилцааны ур чадварыг дээшлүүлэх, шинэ орчинд суралцах урам зоригийг нэмэгдүүлэх зорилготой.

Ирэх 3-р улиралд Булган сумын II сургуулийн сурагчид “Тольт” сургуульд харилцан суралцах төлөвлөгөөтэй бөгөөд энэ нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, сурагчдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах алхам болж байна.

#Англи_хэлтэй_Булган #Булганы_сэргэлт

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх