2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр удирдах ажилтны шуурхай хурал болж өндөрлөлөө
Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ:
1. Эрүүл мэндийн газрын цаг үеийн мэдээлэл
2. Онцгой байдлын газрын цаг үеийн мэдээлэл
3. Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн талаарх мэдээлэл
4. Өнгөрсөн хурлаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай
5. Цаг үеийн асуудлаар аймгийн удирдлагаас үүрэг чиглэх өгөх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Мөн аймгийн Засаг даргын зүгээс доорх тодорхой үүрэг чиглэлийг сумд болон агентлаг, хэлтсийн дарга нарт өглөө.
- Амар сайдын мэндэлсний 140 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэгт Соёл, урлаг, аялал, жуулчлал залуучуудын газрын дарга орж аймгийн хэмжээнд дахин төлөвлөлт хийж, бэлтгэл ажлыг ханган ажиллах
- Эрдэнэт Медикал эмнэлэг хойд бүсийн Хавдар судлалын үндэсний төвийн харьяа хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгон нээлтээ хийсэн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх. Энэ төвд урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дашинчилэн сумын эрүүл мэндийн төвийн шинэ барилга баригдаад намар ашиглалтад орно. Энэ барилгыг стандартын дагуу хүлээн авах, хүний нөөцөөр хангаж ажиллах менежментийн төлөвлөгөөг боловсруулж НБХ, Тамгын даргад танилцуулах
- Нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэл рүү түлхүү ажил зохион байгуулж, төлөвлөгөөг боловсруулан ажиллах
- “Код бичих”, “Англи хэлтэй Булган” “Амжилтын гараа” хөтөлбөрүүдэд тусгайлсан төлөвлөгөөг боловсруулж НБХ-д хянуулж, батлуулж хэрэгжилтийн явцыг танилцуулах.
- БНСУ-ын Хусо Их сургуулийн профессор Ким Жонг Жү болон элсэгчид, мөн ОХУ-Буриадын Хөдөө аж ахуйн Их сургуульд элсэн суралцагч оюутнууд, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй хийх уулзалтыг зохион байгуулах. Уулзалтад Боловсролын газрын удирдлагыг оролцуулж, НБХ удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах
- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад мэргэжил сонголт, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах журмын талаар танилцуулах уулзалт, сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах
- Барилга байгууламжийг картлуулж зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа ажлын хувь, Булган аймгийн барилга байгууламжийн тоо, насжилтын түвшин , хэдэн барилга байгууламжийг шинээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах, актлах, хэвийн талаар тамгын газрын даргад танилцуулах
- Хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд өмчид бүртгэлгүй хөрөнгийн жагсаалтыг гаргаж танилцуулах
- Сумдад хөрөнгө оруулалтаар авсан хүнд машин механизмуудыг ажиллуулж чадахгүй, технологийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй байна. Хэрхэн ашиглах, дадлагажуулах талаар Политехник коллеж, Хүнс хөдөө, аж, ахуйн газартай хамтран ажлын хэсэг гаргаж ажиллах
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан цөцгийн тосны үйлдвэрийг эзэнжүүлэх ажлыг зохион байгуулах
- Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2026 онд хэрэгжих барилга байгууламжийн зураг төслийг барилгын хөгжлийн төвийн магадланд хамруулах ажлыг зохион байгуулах
- Хөрөнгө оруулалтын ажлын явцуудыг түргэсгэх, хяналтыг сайжруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах
- Хутаг-Өндөр сумын уурын зуухны асуудлыг яаралтай шийдэх
- Барилга бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний хяналтыг хэрхэн зохион байгуулах бүтэц менежментийг танилцуулах
- Могод сумын усны шугам задарсныг засварлах ажиллагаа хийх
“Mining Week” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах. Бүсийн зөвлөлийн даргын хувьд илтгэл тавихад шаардлагатай мэдээллийг бэлтгэх
- Булган сумын айл өрхүүдийн нүхэн жорлонгийн асуудлыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас хөрөнгө шийдэх асуудлыг судлаад танилцуулах
- Булган сумын айл өрхүүдийн нүхэн жорлонгийн асуудлыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас хөрөнгө шийдэх асуудлыг судлаад танилцуулах
- Байгаль хамгаалах сангаас Харгал нуурын эрэгт хөрөнгө оруулалт хийж, 00 асуудлыг шийдэх, эргийн хамгаалалтын зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах
- Гандангийн урд байрлах Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн, цогцолборыг засаж сайжруулах, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбох ажлыг зохион байгуулах
- Анхдагчийн хаалганы өмчлөлийг Булган сум руу шилжүүлж засаж сайжруулж, арчлах тордох ажлыг зохион байгуулах
- 80 жилийн ойд зориулж бүтээн байгуулсан Цагдаагийн постын цаадах угтах цогцолборын зам засах уу, байршил нь оновчгүй байгаа бол байршлыг өөрчлөх эсэх талаар саналаа танилцуулах
- “Булган Мээж” ОНӨХХК-н удирдлагууд, ТУЗ-н дарга нар, Энержи Плас-н удирдлагууд, БОНХОБТХ-н хамтарсан уулзалт зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Сэтгэгдэл үлдээх