Эрүүл мэнд, боловсрол


Image

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын халдварт бус өвчин, зүрх судасны өвчний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц арга хэмжээг нэвтрүүлэх “МонПен” санаачлагыг хэрэгжүүлэх нөлөөллийн уулзалт Орхон аймагт зохион байгуулагдлаа.

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Булган аймгийн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого, чиглэл, хэрэгжүүлж буй арга хэмжээний товч мэдээллийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэгт хүргэлээ.

Уулзалтад Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Д.Баярболд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Булган, Орхон аймгийн Засаг дарга, Булган болон Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгийн төлөөлөл удирдлагууд оролцож, өнөөгийн байдал, шаардлагатай зүйлсийн талаар хэлэлцэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын урьдчилан сэргийлэх, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх