Цаг үеийн мэдээ


Image

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУТАГ-ӨНДӨР, ТЭШИГ СУМДАД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг даргын орлогч О.Ундрахаар ахлуулсан ажлын хэсэг Хутаг-Өндөр, Тэшиг сумдад ажиллаж, мал аж ахуй, хадлан тэжээл, ургац хураалт болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийн явцтай газар дээр нь танилцаж, зарим яаралтай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, тодорхой үүрэг даалгавруудыг өглөө.

Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хяналт шалгалтын ажлын хэсэг ажиллаж улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явц, гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх