БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ IX ХУРАЛДААН ӨНДӨРЛӨЛӨӨ
2025 оны 6 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдаан хуралдаж, нийт 18 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснөөс 12 асуудлыг хэлэлцэн батлаж, 6 асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа. Тодруулбал: “Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлангийн дүн” болон “2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц”-ыг, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4 дахь заалтыг үндэслэн, Монгол Улсын 2025 оны төсөвт хийх Хэмнэлтийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж буйтай холбоотойгоор хойшлуулсан байна.
IX хуралдаанаар хэлэлцэн батласан 12 асуудал:
1. Эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дүгнэлт хэлэлцэн батлагдлаа.
2. Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм хэлэлцэн батлагдлаа.
3. Аймгийн ИТХ-ын 2025-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн батлалаа.
4. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "Булганы сэргэлт" хөтөлбөрийн 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтийг хэлэлцэн батлалаа.
5. "Шинэ хөдөө сэргэлт" хөтөлбөр хэлэлцэн батлагдлаа.
6. Рашаант сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэлэлцэн батлагдлаа.
7. Орон нутгийн хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай хэлэлцэн батлалаа.
8. "Дэд бүтцийн сэргэлт" хөтөлбөрийг хэлэлцэн батлалаа.
9. "Булган орон сууц" хөтөлбөрийг хэлэлцэн батлалаа.
10. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлангийн дүнгийн тухай /хойшлогдсон/
11. "Залуусын хөгжил" хөтөлбөрийг хэлэлцэн батлалаа.
12. "Чадварлаг мэргэжилтэн" хөтөлбөрийг хэлэлцэн батлалаа.
Сэтгэгдэл үлдээх