Цаг үеийн мэдээ


Image

БУЛГАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН IV ХУРАЛДААН БОЛЛОО

Аймгийн онцгой комиссын хуралдааныг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Пүрэв-Очир даргалж 78 хувийн гишүүдийн ирцтэй, цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ.

Улаан бурхан өвчний дэгдэлт Улаанбаатар хот орчим хүн ам их суурьшсан бүс нутагт бүртгэгдэж байгаа бөгөөд Булган аймгийн хэмжээнд 6 тохиолдол дайварлагдаж ирж бүртгэгдэж, бүрэн эмчлэгдсэн байна. Улаан бурхан өвчин нь вакцинаар сэргийлэгдэх боломжтой бөгөөд аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн төвд товлолын вакцин хийж, халдвар авсан өвчтөнүүдийн ойрын хавьтал болсон иргэдийг дархлаажуулалтад хамруулж байна.

Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын танилцуулга хийж, халалт хуурайшилттай байгаа үед хур бороонд зориудаар нөлөөлөхөд шаардлагатай явуулын интернет төхөөрөмжтэй болох зэрэг танилцуулга хийлээ.

“Булган Мээж" ОНӨХХК-ийн зүгээс "Энержи плас" ХХК-ийн хооронд үүссэн төлбөрийн асуудал, үүсээд байгаа нөхцөл байдлыг аймгийн онцгой комиссын хуралд танилцууллаа, аймгийн зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээнд санал бодлоо солилцлоо.

Үер ус дамжуулах хоолой шугам сүлжээг сэтгэж засах сэргээх ажлыг яаралтай зохион байгуулахыг Булган сумын засаг даргад үүрэг өглөө.

Мөн байгалийн гэнэтийн аюулд өртөж гэрийн тусламж хүссэн иргэдийн сумдаас ирүүлсэн хүсэлт зэрэг асуудлыг хэлэлцэж, хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан шийдвэр гаргаж, холбогдох байгууллага удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

+3

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх