Эрүүл мэнд, боловсрол


Image

ХҮҮХДИЙН ЖАРГАЛАНТ ЗУСЛАН

60 жилийн түүхтэй хүүхдийн жаргалант зуслан энэ оны нэгдүгээр ээлжийн амрагчдаа хүлээн авч цэнхэр жаргалантын бяцхан хотхон хүүхдийн дуугаар цангинаж байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Амьд хөгжим дэд хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээр ээлжийн 60 хүүхдэд мэргэжлийн багштай гитар хөгжмийн хичээл орж байна. Хүүхдүүд энэ 10 хоногийн хугацаанд гитар хөгжмийн анхан шатны хичээлийг үзэж цаашид бие даан гитар хөгжим тоглож чадах мэдэгдэхүүнийг олж авчээ. Энэ ажилтай танилцахаар өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Жаргалант зусланд айлчиллаа. Хүүхдүүд аймгийн удирдлагад сурсан мэдсэн зүйлсээсээ хуваалцаж аялгуу хөгжмөө тоглож өгсөн бол аймгийн Засаг дарга амрагч хүүхдүүдэд хандан сурсан зүйлээ улам лавшруулан судалж, үеийн олон хүүхдүүддээ заах, цаашлаад мэргэжлийн хөгжимчин болох хүртлээ хичээхийг захисан юм.

Жаргалант зуслангийн дараагийн ээлжид “Англи хэлтэй Булган” хөтөлбөрийн хүрээнд англи хэлний сургалт хичээллэнэ.

+6

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх