Соёл урлаг, спорт


Image

“САНСАР МАРАФОН-2025”

Монгол хүн сансарт ниссэний 44 жилийн ой, хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт ниссэн үйл явдлын 64 жилийн ой, Булган аймгийн бахархлын өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулагддаг “САНСАР МАРАФОН-2025” тэмцээн амжилттай болж байна.

Энэ жилийн хувьд тус тэмцээнд нийт 300 гаруй тамирчид хурд хүчээ сорин оролцож байгаа бол 180 гаруй тамирчид гаднаас зорин ирснээрээ онцлогтой болж байна. Булган аймгийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын албан хаагчид идэвхтэй оролцож байна.

Тус тэмцээний хувьд 10 насны ангилалд 1000м, 2000м, 3000м, 5000м, 21000м зайд өрсөлдөж байна.

Нийт оролцож байгаа тамирчдадаа спортын амжилт хүсье

+37

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх