Хүний эрхийн үндэсний комиссын дарга, аймгийн Засаг даргын хамтран баталсан удирдамжийн дагуу "Хүний эрхийн төлөө хамтдаа" нээлттэй өдөр арга хэмжээг манай аймагт зохион байгуулна. Тус арга хэмжээний хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллах бөгөөд "Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр II"-ийн төслийн хэлэлцүүлэг, хүний эрхийн сургалт, иргэд төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулна. Иргэд болон төрийн албан хаагчид идэвхтэй оролцоно уу.
Сэтгэгдэл үлдээх