Цаг үеийн мэдээ


Image

🇲🇳АНХДАГЧИЙН НУТГИЙН ХҮҮ САНСАРТ НИССЭН ӨДӨР

🇲🇳Өнөөдөр 2024 оны 03 сарын 22

Монгол Хүн сансарт ниссэн өдөр.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1947 оны 12 сарын 5-нд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн бөгөөд Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн билээ.

Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд Зөвлөлт Холбоот Улсын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн 8796 механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.

1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.

Сансар уудмаас эх дэлхийгээ харах ховорхон хувь заяаг атгасан сансрын нисгэгч бол Булган аймгийн унаган хүү Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа .

Тэрбээр 101 дэх сансарын нисгэгч болж Монгол Улс сансарт ниссэн цөөхөн орны тоонд орсон билээ.

Хөдөлмөрийн баатар Булганхангайн бахархалт хүмүүн Ж.Гүррагчаа танд эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх