Халхын дөрвөн том шагайн тойрмын нэг 400 гаруй жилийн түүхтэй "ХАНГИНАХЫН ШУГУЙН ТОЙРОМ" Хутаг-Өндөр сумын Гуртын гүүр, Далхын тохойд зохион байгуулагдаж байна.
"ХАНГИНАХЫН ШУГУЙН ТОЙРОМ" нь энэ оны шагайн тойромууудын нээлт болж байгаа бөгөөд Монголын чансаа өндөр шилдэг багууд оролцож буйгаараа онцлог болж байна.
Шагайн тойромд 13 аймгийн 43 багийн 400 гаруй шагайчид оролцож байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очир, НБХ-ийн дарга М.Батчимэг, ХБТХОХ-ийн хэлтсийн дарга Г.Давааням зэрэг холбогдох албаны хүмүүс оролцлоо.
ХАНГИНАХЫН ШУГУЙН ТОЙРОМ" нь 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2023 оны 6-р сарын 3, 4-ны өдрүүдэд зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгаруулах юм.
Сэтгэгдэл үлдээх