Авилгын эсрэг үйл ажиллагаа


БУЛГАН АЙМГИЙН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ

2022.02.11                                                                                                                                                                                Булган аймаг

Д/д

Зорилт

Арга хэмжээ

хэрэгжилт

хувь

 

1

4.1.1.1. Төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх

1. Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлт, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн "Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг" (ХАСУМ)-ийг хянасан дүгнэлтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох

 Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлтийг тухай бүр Төрийн албаны зөвлөлийн салбарын Булган аймаг дахь салбар зөвлөл цахим хуудсанд байршуулж байгаа бол Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн "Хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг"-ийг холбогдох баримтын хамт тухай бүр томилох эрх бүхий албан тушаалтнаас Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн, дүгнэлт гаргуулан томилж хэвшсэн. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дүгнэлтийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын bulgan.gov.mn сайтын "Ил тод байдал" цонхны "Авлигын эсрэг үйл ажиллагаа" цонхонд байршуулан тайлагнаж байна. 2021 онд тус цонхонд нийтийн албан тушаалд нэр дэвшсэн 11 албан тушаалтны дүгнэлтийг байршуулсан.

100

 

2

5. Төрийн захиргааны төв байгууллагын хүний нөөцийн жагсаалт, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлийг ил тод, нээлттэй болгох

 2021 онд Цагдаагийн газар ажиллаж байгаад цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2, төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулиар  төрийн албанаас түр чөлөөлөгдсөн 2 иргэний хүсэлтийн дагуу Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу цэргийн тэтгэвэр тогтоолгож /дээд офицер, офицер, ахлагч/ төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөцөд бүртгэсэн.
Төрийн албаны тухай хуулийн 46.1.1 дэх заалтаар биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүй эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон 2 албан хаагчийн хүсэлтийг хүлээн авч “Төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчийн болон иргэний нөөц”-д бүртгэсэн. Хүний нөөцийн системд ил тод нээлттэй бүртгэсэн 

 100

 

3

4.1.1.2. Нийтийн албанд томилогдох албан тушаалтны ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, албан тушаалтныг мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг баримтлан томилох, дэвшүүлэх

1. Албан тушаалтанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг үндэслэн төрийн албанд томилох, дэвшүүлэх тогтолцоог бүрдүүлэх

Төрийн албаны сул орон тоо гарсан тохиолдол бүрт тухайн байгууллагаас Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлд тухай албан тушаалыг нөхөх захиалгыг ирүүлсний дагуу албан тушаалын тодорхойлолтод тулгуурлан Төрийн албаны тусгай шалгалтыг хууль болон холбогдох журамд нийцүүлэн ил тод нээлттэй зарлаж хэвшсэн. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтаар тухай албан тушаалд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын үндэслэн төрийн албанд томилох, дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

100

 

4

4.1.1.9. Төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, мэдээлэл солилцох нөхцөл, боломжийг сайжруулах

1. Төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн системүүдтэй нийтийн түлхүүрийн дэд бүтцийг холбох

Аймгийн хэмжээнд төрийн байгууллагууд хооронд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд ABLE программыг ашиглаж хэвшсэн. Уг программыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 22 агентлаг болон 16 сум, 1 тосгоны Засаг даргын Тамгын газар, суманд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төвүүд ашиглаж байна.

100

 

5

2. Мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ, сан байгуулах

ABLE программыг ашиглан аймгийн хэмжээнд төрийн байгууллагууд шаардлагатай мэдээ, мэдээллийг солилцон, нэгдсэн сүлжээ, санг бий болгон ажиллаж байна.

100

 

6

4.1.1.10. Нийтийн албаны сургалтын институт байгуулах, албан тушаалтныг давтан сургах боломжийг бүрдүүлэх

3. Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах. Үүнд:

Нийтийн албан тушаалтныг сургах, давтан сургах асуудлыг Удирдлагын академитай хамтран зохион байгуулж хэвшсэн. Түүнчлэн 2021 онд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран 2 удаа сургалт зохион байгуулж 300 төрийн

 

 

 

 

 

албан хаагчийг хамруулсан бол энэ 2022 оны 1 дүгээр сард мөн газраас зохион байгуулсан шинээр томилогдсон албан тушаалтнуудад зориулсан сургалтад тус аймгаас 10 албан тушаалтан хамрагдсан.

100

 

2. Хоёр. Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж, чанар хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх

 

7

4.1.2.1. Төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэн, цахим үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх

2. Төрийн үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх

2021 онд нэн шаардлагатай 22 албан тушаалтанд тоон гарын үсэг олгож, төрийн үйлчилгээний Е-mongolia төрийн нэгдсэн системээс 23 байгууллагын 373.8 сая төгрөгийн 217 үйлчилгээг 2081 иргэн авч, хоёр шатлалт үйлчилгээг нэвтрүүлэхээр Харилцаа, холбооны зохицуулах газартай хамтран үйлчилгээний талаарх сургалт, техникийн шинэчлэлтийг 10 дугаар сард хийж, 20 гаруй үйлчилгээг нэмж нэвтрүүллээ. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ''SMART BULGAN' гар утасны аппликэйшнтай болох судалгааны ажлыг хийж, гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. 2021 оны 10 дугаар сарын байдлаар халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн 22 төрлийн 130 үйлчилгээг цахимд шилжүүлэн нийт 15284 иргэнд 5037.9 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгогдсон байна. 2021 онд багтаан нийгмийн халамжийн 72 төрлийн буюу бүх үйлчилгээг Ehalamj системээр үзүүлэхээр ажиллаж байна. Иргэд даатгуулагчдын нийгмийн даатгалын болон тэтгэврийн дэвтэр цахимжиж, 7580 даатгуулагчийг хамруулсан.
2006 оноос хойш хугацааны QR кодтой цахим лавлагаа 271-г гаргаж, нийгмийн даатгал гар утасны аппликэйшныг 1200 гаруй даатгуулагчдын гар утсанд суулган нийгмийн даатгалдтай холбогдох мэдээ мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн.

100

 

8

4.1.2.2. Зөвшөөрөл олгох журмыг хялбарчилж, түүнд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлэх, зарим төрлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх

2. Зарим төрлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд төрөөс олгох аливаа зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн байгууллагууд олгон ажиллаж байна.

30

 

9

4.1.2.4. Эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх, хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, чиглэлийг цөөрүүлэх замаар төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох

3. Хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, хяналт шалгалтын чиглэлийг цөөрүүлэх

Төрийн байгууллагаас зохион байгуулж буй төлөвлөгөөт хяналт шалгалтыг жил бүр бууруулан, эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалтыг бий болгохоор ажиллаж байна. Ингэснээр аж ахуйн нэгж байгууллагад хийх хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан судалгааны үндсэн дээр сонгож, эсхүл иргэн, төрийн байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу шалгалт шалгалтыг ажлыг хийж байна. Түүнчлэн коронавируст /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, иргэн, төрийн албан хаагчдыг эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг цөөрүүлж, аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна.

100

 

10

4.1.2.7. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийх, албан хаагчийн үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, үйлчилгээг сайжруулах

1. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх

Төрийн байгууллагуудын шударга байдлыг үнэлэх зорилгоор “Бүргэд” төв НҮТББ-тай хамтран ажиллах гэрээг 4.000.000 төгрөгөөр байгуулан Булган сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийг сонгон төрийн үйлчилгээний чанар, хүртээмж болон шударга байдлын хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлсэн. Судалгааны дүнг 2021 оны 12 дугаар сард аймгийн удирдлагууд болон тухайн байгууллагуудад танилцуулсан.

70

 

11

2. Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлэх

аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд болон сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхдээ байгууллага, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх, хэрэглэгчийн үнэлгээ хийлгэсэн байх үзүүлэлтийг оруулж, тухайн байгууллагыг үнэлэн ажиллаж байна.

70

 

3. Гурав. Төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх

 

12

4.1.3.3. Засгийн газрын тусгай сангийн санхүүжилт, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох

1. Засгийн газрын тусгай сангийн санхүүжилт, зарцуулалтын мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд “ЗГ-ын тусгай сангийн мэдээлэл” гэсэн цэсээр олон нийтэд мэдээллэх ажлыг зохион байгуулах

Аймгийн Авто замын сангийн санхүүжилт, зарцуулалтын мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны "Засгийн газрын тусгай сангийн мэдээлэл" цэсэнд сар, улирал бүр байршуулж олон нийтэд мэдээлж ажиллаж байна. 2021 оны мэдээллийг хугацаанд нь байршуулсан. Аймгийн Орон нутгийн хөгжлийн сан, Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэлийг 5.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний цэсэнд тухай бүр байршуулж ажиллаж байгаа болно.

 100

 

13

2. Тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг нээх

2021 онд Аймгийн Авто замын сан, Орон нутгийн хөгжлийн сан, Байгаль хамгаалах сангийн хөрөнгийг захиран зарцуулах 84 шийдвэрийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулсан байна.

 100

 

14

4.1.3.4. Төсвийн төсөл хэлэлцэхэд олон нийтийн оролцоог хангах

1. Орон нутгийн төсвийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч тусгах

Орон нутгийн төсвийн төслийг боловсруулж, төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн иргэдийн санал авч эрэмбэлэн,  аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаар иргэдэд 2 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Иргэдээс гарсан саналыг аймгийн ЗДЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн тодорхой саналуудыг төсөвт тусгасан.

 100

 

15

2. Орон нутгийн төсвийн төсөлд санал авах хэлэлцүүлгийн талаар Засгийн газрын www.iltod.mn, www.shilendans.com цахим хуудас болон бусад мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад санал тухай, хэлэлцүүлэг зохион байгуулах тухай мэдээллийг аймгийн ИТХ, ЗДТГ-ын цахим хуудас, мэдээллийн самбараар мэдээлж ажилласан.

 100

 

16

4.1.3.7. Аудитын дүгнэлтийн дагуу авах арга хэмжээ, хариуцлагын тогтолцоог сайжруулах

2. Иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг барагдуулсны улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх тогтолцоог бүрдүүлэх

Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг барагдуулсны улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэх тохиолдол одоогоор гараагүй байна.

30

 

6. Зургаа. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх

 

17

4.1.6.4. Картель, шударга бус өрсөлдөөнийг хязгаарласан эрх зүйн орчинг сайжруулах

4. Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

Монгол Улсын Шадар сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу орон нутагт шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах улсын байцаагчийн цалингийн асуудлыг шийдвэрлэж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас улсын байцаагчийн эрхийг авч, үйл ажиллагаа явуулж байна.

70

 

7. Долоо. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих

 

18

4.1.7.3. Төрийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага хяналт тавих боломжийг бий болгох, төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, санхүүжилтийг ил тод, үр ашигтай зарцуулах, түүнд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх

1. Төрийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага хяналт тавих боломжийг бүрдүүлэх

Аймгийн вэб сайт бүрэн шинэчлэгдэж, сумдын вэб сайтуудыг шинэчлэх ажил эхлээд байна. Аймгийн 16 сум, 1 тосгоны нийт 147 байгууллага тус бүр байгууллагын цахим хуудсыг ажиллуулж, төрийн байгууллагаас гарч буй бодлого шийдвэрийг тухай бүрд нь иргэд олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж хэвшээд байна. Нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актыг боловсруулахдаа иргэдийн санал бодлыг тусгах зорилгоор цахимаар 34 удаагийн хэлэлцүүлэг, танхимаар 25 удаагийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулж, 42350 иргэнийг оролцуулсан. Төр, иргэний нийгмийн байгууллагын  түншлэлийг   бэхжүүлэхээр  2021

 

 

 

 

 

онд 40 ажлын жагсаалтыг батлан, аймгийн хэмжээнд 23 төрийн бус байгууллагатай хамтран 54 ажил арга хэмжээг зохион байгуулав. 2021 оны 3 дугаар улирлын байдлаар аймгийн дүнгээр авч үзвэл нийт 234 байгууллага 20312 мэдээ оруулахаас 20099 мэдээллийг мэдээлж, шилэн дансны хуулийн хэрэгжилт 98.9 хувьтай байна. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, шилэн дансны цахим санд байршуулж буй мэдээ мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

70

 

19

 

2. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсвөөс олгож байгаа санхүүжилтийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгож нийтэд мэдээлэх

Жил бүр төрийн байгууллагуудаас төрийн бус байгууллагуудаар төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг гаргуулан авч, төрийн бус байгууллага, иргэдэд нээлттэй мэдээлж хэвшсэн. Жил бүр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, шаардлагатай төсвийн дэмжлэг үзүүлэх 40-50 ажлыг төрийн бус байгууллагад санал болгож байна. Уг ажлын санхжүүжилтийн зарцуулалтыг байгууллагын вэб сайт болон Шилэн дансанд байршуулан ажиллаж байна.

100

 

10. Арав. Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх

20

4.1.10.1. Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх

4. Төрийн байгууллагуудын Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнг сайжруулах

жил бүр аймгийн хэмжээнд Төрийн байгууллагуудын Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулж аймгийн Засаг даргын Тамгын газрын www.bulgan.gov.mn сайтад байрлуулж байгаа бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилтийг khutulbur.iaac.mn сайтад шивж оруулан, Авлигатай тэмцэх газарт цаасан хэлбэрээр хүргүүлэн ажиллаж байна. 2021 оны Булган аймгийн авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 82 хувьтай дүгнэгдсэн.

100

 

21

4.1.10.4. Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшийг бэлтгэх, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах

1. Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх

Авлигатай тэмцэх газартай хамтран тус аймаг Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшаар 2 албан хаагчийг бэлтгэсэн. Сургагч багшаар дамжуулан 2021 онд төрийн алба хаагчдад зориулсан сургалт , ЕБС-ийн сурагчдын дунд сургалт, Дэвжээ тэмцээн зохион байгуулж, 346 төрийн алба хаагч 557 сурагч хамрагдсан. Ногоон төгөл ТББ-тай хамтран 10 удаагийн подкаст бэлтгэн иргэдэд хүргэхээс Авлигын эсрэг тухайлсан нэг подкаст бэлтгэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

100

 

             

 

 

 

ХЭРЭГЖИЛТ ГАРГАСАН:

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА                                   Б.ОДХҮҮ

 

 

 

ТАНИЛЦСАН:

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                               Д.АЛТАНШАГАЙ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх