Тендерийн урилга


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

1. Булган аймгийн Орон нутгийн өмчийн газар нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд усны эх үүсвэрийг бий болгох зорилгоор нуурыг нөхөн сэргээх зураг төсөв (Баяннуур сум) боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ ирүүлэх
  • Тусгай зөвшөөрөл ирүүлэх. Монголын барилгын үндэсний ассоциациас олгодог ЗТ-2.1, ЗТ-2.2  заалттай зөвшөөрлийг ирүүлнэ /Хавсралт, гэрээний хамт хүчинтэй/.
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт ирүүлэх /шимтгэлийн өргүй, хэдэн даатгуулагчтай эсэх талаар/
  • Шүүх эрх бүхий байгууллагын тодорхойлолт ирүүлэх
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт ирүүлэх
  • Татварын байгууллагын тодорхойлолт ирүүлэх
  • Санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх, борлуулалтын орлого нь 2021, 2022 оны дундаж төсөвт өртгийн 80 хувиас багагүй байна.

/Батлагдсан төсөв-35,000,000 төгрөг/

  • Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо 2021, 2022 онд гүйцэтгэсэн ажлын жагсаалт ирүүлнэ.
  • Голлох инженер техникийн ажилчдын диплом, туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх /жагсаалтаар/
  • Техник тоног төхөөрөмжийн жагсаалтыг ирүүлнэ.
  • Одоо хэрэгжүүлж буй гэрээт ажлын талаарх мэдээлэл ирүүлнэ. /гүйцэтгэж буй ажил нь 80 хувьд хүрсэн байх шаардлагатай/
  • ТББичгийн зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгааны 4.4.5-д заасан нөхцөл байдал үүсээгүй байх
  • Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг

 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 10-ны  өдрийн 10 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын 1 давхарт 104 тоот өрөөнд 2023 оны 2 дугаар сарын 10-ны 10 цаг 30 минутаас өмнө цахимаар ирүүлнэ.

 

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 1 давхарт 104 тоот өрөө

Утас: 70343259, мэйл хаяг: onug3259@yahoo.com

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх