Тендерийн урилга


ТЕНДЕРИЙН УРИЛГА

           

Огноо:

2023.01.26

Тендер шалгаруулалтын нэр:

Явган болон дугуйн зам шинээр барих (Булган сум 2490 м)

Тендер шалгаруулалтын дугаар:

БУАОНӨГ/202301008

                      

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Явган болон дугуйн зам шинээр барих (Булган сум 2490 м) ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Батлагдсан төсөвт өртөгийн 0,5 хувийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй"

 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Булган аймаг, Булган сум, 5-р баг, АЗДТГ-ын 1 давхарт, 104 тоот өрөө,

Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Утас:70343259

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх