Тендерийн урилга


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

Булган аймгийн Орон нутгийн өмчийн газар нь “Усны эхийг бүрдүүлэгч ойн санг хамгаалах зорилгоор ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажил  /500000га/-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Булган аймгийн ойн сан дахь ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалтыг тогтоох, тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгааны ажил нь дор дурьдсан ажлуудаас бүрдэнэ. Үүнд:

  • Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох хаврын судалгаа явуулах
  • Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил явуулах талбайг сонгох
  • Ойн ариун цэврийн байдалд мониторинг судалгаа явуулах
  • Төрөөс явуулж буй ойн бодлогын талаар ард иргэдээс судалгаа авч 

   мониторинг хийх

  • Тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгаа явуулах иргэн,

   нөхөрлөл, аж ахуй нэгжээс судалгаа авах

  • Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил явуулах талбайг сонгох,       

   2023-2024 оны төлөвлөгөө боловсруулах

  • Ойн хөнөөлт шавьжийн биологи, экологийн онцлог, тархалтыг тогтоох

           

            Ойн хөнөөлт шавж, өвчний экологи, биологийн онцлогийг тодорхойлох, тархалтыг тогтоох судалгааны ажлын дор дурдсан газруудад явуулна. Үүнд:

 

д/д

Судалгаа явуулах сумын нэр

Судалгаа явуулах талбай

/га/

 
 

1.Булган аймаг

 

1

Хишиг-Өндөр сум

500 000

 

2

Хутаг-Өндөр сум

 

3

Орхон сум

 

4

Сэлэнгэ сум

 

5

Хангал сум

 

6

Бүрэгхангай сум

 

7

Баян-Агт сум

 

8

Бугат сум

 

9

Сайхан сум

 

10

Булган сум

 

11

Могод сум

 

12

Тэшиг сум

 

Нийт

500 000

 

 

 

 

 

 

 

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Борлуулалтын орлого сүүлийн 2 жилийн дундаж 20 саяаас дээш
  • Санхүүгийн тайлан сүүлийн 2 жил /2021, 2022 он/ аудитын дүгнэлтийн хамт
  • Харилцагч банкуудын тодорхойлолт найдваргүй зээлийн үлдэгдэлгүй байх
  • Шүүхийн тодорхойлолт ирүүлэх цахимаар авч системд оруулна.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт цахимаар авч системд оруулна.
  • Инженер техникийн ажилчдын дипломын хуулбар, мэргэжлийн үнэмлэхний хуулбар нийгмийн дааталын дэвтэрийн хуулбар нотариатаар баталгаажуулан ирүүлэх 4ээс дээш хүний бүрэлдэхүүнтэй баг байх /ойн инженер-2, шавьж судлаач-1, биологич-1/ диплом, мэргэжилийн гэрчилгээний хуулбар ирүүлэх
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулан ирүүлэх
  • Ойг хөнөөлт шавьж өвчнөөс хамгаалах тэдгээртэй тэмцэх тусгай зөвшөөрөлтэй байх.
  • Ойн хортны судалгааны ажлыг 2ooс доошгүй жил /2021, 2022/ онуудад хийж гүйцэтгэсэн байх /гэрээ, актын эх хувиас ирүүлнэ/
  • Татварын өргүй байх цахим системээс үзнэ.
  • Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт ирүүлэх цахим системээс үзнэ татагдахгүй бол татгалзах үндэслэл болно.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 01 сарын 23-ны өдрөөс 2022 оны 01 сарын 31-ны өдрийн 10 цаг 30 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын 1 давхар 104 тоот өрөөнд 2023 оны 01 дүгээр сарын 31-ны 10 цаг 30 минутаас өмнө цахимаар ирүүлнэ үү. www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх

Орон нутгийн өмчийн газар

Хаяг: Булган аймгийн Засаг даргын тамгын газар, 1 давхарт 104 тоот өрөө,

Утас: 70343259

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх