Тендерийн урилга


ТЕНДЕРИЙН УРИЛГА

           

Огноо:

2023.01.24

 

Тендер шалгаруулалтын нэр:

Сумын төвийн хатуу хучилттай авто зам барих (Орхон сум)

 

Тендер шалгаруулалтын дугаар:

БУАОНӨГ/202301028

 

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Сумын төвийн хатуу хучилттай авто зам барих (Орхон сум) ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1 100 000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Тендерийн урилга нийтлэх ерөнхий гэрээ байгуулсан үндэсний хэмжээний өдөр тутмын сонинд тендер урилгыг нийтэлсэн байдал:

Зууны мэдээ сонин: 2023.01.25-ны өдрийн №18(7003)

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Булган аймаг, Булган сум, 5-р баг, АЗДТГ-ын 1 давхарт, 104 тоот өрөө,

Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Утас:70343259

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх