Цаг үеийн мэдээ


Image

Булган аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, ажлын байрыг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж- аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, МУЗГ болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр болсон.

2023 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Чингис Хааны Цом-2023” олон улсын хоолны фестивалийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг сурталчилан таниулж, түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилтан, ажилчдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит залуу тогооч нарын улсын уралдааныг зохион байгуулж байна.

УРАЛДААНД:

✅Булган аймгийн Засаг даргын Тамгын газар,

Монголын тогооч нарын холбоо,

✅Булган аймгийн тогооч, хоол үйлдвэрлэгчдийн холбоо,

✅Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагууд,

✅Булган аймгийн Аялал жуулчлалын холбоо,

HORACA (зочид буудал, рестораны зочлох үйлчилгээний сургалтын төв) ,

✅Монголын Мастер тогоочдын холбоо,

21 аймаг, 9 дүүргийн Тогооч нарын мэргэжлийн холбоодын 210 залуу шилдэг тогооч нар оролцож байна.

Нээлтийн ажиллагааны үеэр Булган аймаг өөрийн нэрийн “ Тэргүүн шимт” нутгийн брэнд шөлтэй болж, АЗДТГ-т нэрийн шөлний жорыг хадгалууллаа.

Ур чадварын тэмцээн энэ сарын 23-25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх