Төсөв санхүүгийн ил тод байдал


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол улсын 2023 оны төсвийн тухай хуулийг үндэслэн Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Булган аймгийн 2023 оны төсвийг хэлэлцэн баталлаа.

2023 оны төсвийг эх үүсвэрээр задалбал аймгийн төсөвт төвлөрүүлэх татварын болон татварын бус орлого 19.9 тэрбум, улсын төсвөөс аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 8.4 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 7.5 тэрбум, аймгийн төсвийн урьд оны үлдэгдлээс 5.1 тэрбум төгрөг, нийт 40.9 тэрбум төгрөг байна.

Аймгийн 2023 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 40.9 тэрбум төгрөгөөр баталснаас суманд олгох санхүүгийн дэмжлэг 10.3 тэрбум, сумын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 3.9 тэрбум, хөрөнгийн зардлын дээд хэмжээ 15.4 тэрбум төгрөг байна.

/userfiles/files/Tosow%202023.pdf

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх