Цаг үеийн мэдээ


Image

Булган аймагт 1938 онд анх лам нарын үйлдвэрлэлийн артель хэлбэрээр ахуйн үйлчилгээний салбар байгуулагдаж байсан түүхтэй.Үүний дараагаас ахуйн үйлчилгээний үйлдвэрлэл эрхэлсэн нэг комбинат ,25-30 үйлчлэгчтэй ахуйн үйлчилгээний 4 төв , 8 салбар тасаг, зочид буудал, автотээвэр, хот тохижуулалтын иргэдийн үйлчилгээ зэрэг 7 салбарт 600 гаруй ажилчин ажиллаж 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан юм. Тэгвэл өнөөдөр Аймгийн Засаг даргын “ Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн хүрээнд Булган аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны үр дүнд Оёдлын үйлдвэрийн нээлтийг хийлээ. Аймгийн хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө буюу “ Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт “ Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлж , иргэдийн тогтвортой чанартай үйлчилгээ авах нөхцөл бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд Ахуйн үйлчилгээний салбарыг ахин хөгжүүлэхээр Оёдлын үйлдвэртэй боллоо.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх