Хөдөлмөр, нийгмийн хамгаалал


Image

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ 16 СУМ 1 ТОСГОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, Шинжлэх Ухааны газар, Нэгдсэн эмнэлгийн Өсвөрийн кабинет, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг 16 сум, 1 тосгонд 2022 оны 4 дүгээр сард өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт шалгалт зохион байгуулж, хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг анхан шатны нэгж дээр хүргэлээ.

Тус арга хэмжээний хүрээнд Хүүхэд, Гэр бүлийн чиглэлээр сумдын Хамтарсан баг, сургууль, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын баг, багшийн ёс зүйн зөвлөл, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан гишүүдэд сургалт зохион байгуулж ажиллалав.

Мөн хоол үйлдвэрлэлийн хэсэгт хяналт шалгалтыг зохион байгуулж гарсан алдаа дутагдалтай газар дээр нь арилгуулах шаардлага хүргэж ажилласан.

Залуучуудын хөгжлийн төв нь сумдын 9-11 дүгээр ангийн хүүхдүүдэд “Тэгш боломжийн төлөө залуучуудын манлайлал”, “Харилцаа хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулж, сурагчдад тулгамдаж буй асуудал, багш ажилчдын харилцаа хандлагын талаар судалгааг авч ажиллалаа.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх