Төсөв санхүүгийн ил тод байдал


Булган аймгийн ИТХ-ын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10-р хуралдааны 16 дугаар тогтоолоор 2022 оны төсвийг шинэчлэн баталсан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөр 33 төсөл, арга хэмжээг 3103.8 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 15 төсөл, арга хэмжээнд  1536.5 сая, авто замын сангийн хөрөнгөөр 9 төсөл, арга хэмжээг 710.0 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 2 төсөл, арга хэмжээнд 249.09 сая, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 18 төсөл, арга хэмжээг 3772.3 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 12 төсөл, арга хэмжээнд 2123.7 сая, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 45 төсөл, арга хэмжээг 5248.9 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 37 төсөл, арга хэмжээнд 2702.3 сая төгрөгийн гүйцэтгэл тус тус гарсан байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх