Авилгын эсрэг үйл ажиллагаа


БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2021 ОНЫ АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ТӨЛӨВЛӨГӨӨГ ДҮГНЭХ ХУУДАС

 

 

2022.01.04                                                                                                                            Булган сум

Зохион байгуулсан арга хэмжээ

Тоон үзүүлэлт

Хамруулсан

хүний тоо

1

АТГ-аас бэлтгэсэн тв шторк, инфографик, видео график, нийтлэл, теле зохиомж, хөдөлгөөнт зураг, зурагт хуудас, цахим ном, зэргийг тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал

Орон нутгийн Сайхан монгол телевизтэй хамтран ажиллах гэрээний дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөё урьдчилан сэргийлэх /Univision болон DDISH гардаг/ ажлын хүрээнд хийгдсэн 5 төрлийн шторкийг 1,3,5 дах өдрүүдэд 5 удаагийн давтамжтай 60 удаа цацуулсан.

3500 өрхийн 11200 иргэн

2

АТГ-аас бэлтгэсэн тв шторк, инфографик, видео график, нийтлэл, теле зохиомж, хөдөлгөөнт зураг, зурагт хуудас, цахим ном, зэргийг албан ёсны цахим хуудас болон нийгмийн сүлжээ /фэйсбүүк, твиттер, youtube суваг/ зэргээр сурталчилсан байдал

Аймгийн Засаг даргын Тамгын газрын bulgan.gov.mn, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын bulgan.khural.mn цахим хаяг, Булган аймгийн Эрх зүйн хөтөч фэйсбүүк хаягаар Авлигатай тэмцэх газраас иргэдэд зориулан бүтээсэн богино хэмжээний видео, гомдол мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утасны сурталчилгааны шторк /11 шторк, 1 теле зохиомж, 1 хүүхдийн дуу/ Авлигын эсрэг хууль сурталчилсан тараах материал / Авлигыг мэдээл-110 зураг хуудас 570 ширхэг, жүжигчдийн оролцсон зурагт хуудас 440 ширхэг, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 23 төрлийн зурагт хуудсыг 110 ширхэгийг нийт 1120 ширхэг зурагт хуудас хэвлүүлж/-уудыг байршуулсан. Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумын Засаг даргын Тамгын газарын цахим хаягууд болон эрх зүйн хөтөч нарын фэйсбүүк хаягаар дамжуулан олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж, дүнг агентлаг, сумын Засаг дарга нарын жилийн эцсийн тайланд тусгуулан авч, нэгтгэсэн. 

Давхардсан тоогоор 7521

3

Авлигатай тэмцэх газраас санаачилсан аян, арга хэмжээг дэмжиж ажилласан байдал,

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан “Гэрэл тусгая”, “зөвд зөв шудрага зөв” аянуудад нэгдэж, цахимаар иргэн, хувь хүний зан суртахуунд тулгуурлан нийгэмд шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх уриалгыг оолон нийтэд хүргэж ажилласан.

Аяныг мэдээллийг цахим хэлбэрээр давхардсан тоогоор 5000 иргэн

4

Авлигатай тэмцэх газраас санаачилсан аян, арга хэмжээг орон нутаг, салбартаа зохион байгуулсан байдал

Тус аймаг нь иргэдэд эрх зүйн боловсрол олгох “Бүх нийтийн эрх зүйн болосврол хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд 150 эрх зүйн хөтөч бэлтгэсэн.

“Булган аймгийн Эрх зүйн хөтөч”, “Булган аймаг Иргэний танхим”, “Булган Аймгийн Цагдаагийн Газар” нүүр хуудас болон 16 сум, 1 тосгоны Засаг даргын Тамгын газрын нүүр хуудсуудаар дамжуулан “зөв зөвд шударга зөв” аяны 11 шторк, 1 теле зохиомж, 1 хүүхдийн дууг байршуулсан. Дээрх мэдээллээс сумын Засаг даргын Тамгын газрын эрх зүйн хөтөч нар цааш түгээх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Давхардсан тоогоор 7521

5

Авлигын эсрэг үйл ажиллагааг мэдээлэн сурталчлах мэдээллийн булан, самбар тогтмол ажиллуулсан байдал

Аймгийн Засаг даргын Тамгын газарт “Шударга Булган”  мэдээллийн самбарыг тогтмол ажиллуулж байна.

100

6

Авлигын эсрэг сургалтын санал, захиалга өгсөн байдал

Авлигатай тэмцэх газарт 2021 онд Авлигын эсрэг сургалт, сурталчилгааны сургагч багшаар 2 албан тушаалтныг бэлтгүүлэх санал хүргүүлсний дагуу Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Оюунгэрэл, аймгийн ИТХ-ын ажлын албаны хуулийн зөвлөх бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ч.Отгонжаргал нарыг сургалтад хамруулж, сургагч багшаар бэлтгүүлсэн. Мөн Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвөөс зохион байгуулах авлигын эсрэг сургалтад хамруулах салбар, байгууллагуудын саналыг нэгтгэн, захиалга хүргүүлсэн.  

200

7

Авлигын эсрэг сургалтад шинээр томилогдсон албан хаагчаа хамруулсан байдал

Шинээр томилогдсон албан хаагчдын судалгааг 1 удаа хүргүүлж, сургалтыг зохион байгуулсан.

30

8

Авлигын давтан сургалтад албан хаагчдаа хамруулсан байдал

Аймгийн Засаг даргын Тамгын газраас дотоод сургалтыг 1 удаа, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран 2 удаа сургалт зохион байгуулсан.

200

9

Иргэд, олон нийт, хүүхэд залуучуудад зориулсан авлигын эсрэг сургалт, сурталчилгаа зохион байгуулсан байдал

Иргэд, олон нийт, хүүхэд залуучуудад зориулсан авлигын эсрэг сургалт, сурталчилгааг Авлигатай тэмцэх газраас бэлтгэсэн авлигын эсрэг сургалт, сурталчилгааны 2 сурагч багш болон Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “"Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд бэлтгэсэн 150 эрх зүйн хөтөчөөр дамжуулан зохион байгуулан ажилласан.

танхимаар 671 төрийн алба хаагч, 379 сурагчид  цахимаар 5978 иргэн

10

Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмж, мөрдөгчийн мэдэгдэл, зөрчил арилгуулах албан бичгийн хүрээнд арга хэмжээг зохион байгуулсан байдал

Авлигатай тэмцэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1004 дугаар албан бичгээр ирүүлсэн 7 заалт бүхий зөвлөмжийн хэрэгжилтийг гаргаж, хүргүүлсэн.

1

11

Авлигын эсрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаас гаргасан санал, санаачилга, уриа, аянд нэгдсэн байдал

“Бүргэд” төрийн бус байгууллагаас төрийн байгууллагуудад Шударга байдлын үнэлгээ хийх ажлын санал ирүүлсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга гэрээ байгуулж, Булган сум болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт Шударга байдлын үнэлгээ хийлгэх ажлыг 2.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн. Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан төрийн бус байгууллагуудад зохион байгуулсан сургалтад орон нутгийн 3 төрийн бус байгууллага хамрагдсан.

2

12

Төрийн байгууллага, хувийн хэвшлийн хооронд байгуулах аливаа хэлэлцээрт авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан байдал

аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг болон сумын Засаг дарга нарт зохион байгуулсан дотоодын сургалтаар Төрийн байгууллага, хувийн хэвшлийн хооронд байгуулах аливаа гэрээ, хэлэлцээрт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллах талаар зөвлөмж өгч ажилласан.

1

13

Авлига гарах боломжийг бууруулах чиглэлээр шинэ шийдэл, сайн туршлага, технологи нэвтрүүлэх замаар хүнд суртал чирэгдлийг багасгах зэрэг үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулсан байдал

Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын албан тасалгааны үүдэнд Авлигын эсрэг гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаар утасны зурагт хуудсыг байрлуулсан.

1

 

 

                                                                ТАНИЛЦСАН:

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                                       Д.АЛТАНШАГАЙ

 

 

 

БОЛОВСРУУЛСАН:

      ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН

                                          ДАРГА                                                   Б.ОДХҮҮ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх