Тендерийн урилга


ТЕНДЕРИЙН УРИЛГА

           

Огноо : 2022.09.14

Тендер шалгаруулалтын нэр: Булган сумын 3 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын тогооны барилга болон бохир усны цооногийн ажил

Тендер шалгаруулалтын дугаар: БУАОНӨГ/2022-06

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Булган сумын 3 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын тогооны барилга болон бохир усны цооногийн ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд тендерийн баримт бичигтэй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1 228 500 /нэг сая хоёр зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй

Тендерийн урилга нийтлэх ерөнхий гэрээ байгуулсан үндэсний хэмжээний өдөр тутмын сонинд тендер урилгыг нийтэлсэн байдал:

Зууны мэдээ сонин: 2022.09.15-ны өдрийн №178(6910)

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Булган аймаг, Булган сум, 5-р баг, АЗДТГ-ын 1 давхарт, 104 тоот өрөө,

Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Утас:70343259

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх