Тендерийн урилга


ТЕНДЕРИЙН УРИЛГА           

Огноо : 2022.09.05

 

Тендер шалгаруулалтын нэр Байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнд тусгасан Шахмал түлшний үйлдвэр байгуулах /Сайхан сум/ ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

 

Тендер шалгаруулалтын дугаар: БУАОНӨГ/202209089

 

                   

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнд тусгасан Шахмал түлшний үйлдвэр байгуулах /Сайхан сум/ ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба батлагдсан төсөвт өртөгийн 0,5 хувиас багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн, 09 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Булган аймаг, Булган сум, 5-р баг, АЗДТГ-ын 1 давхарт, 104 тоот өрөө,

Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Утас:70343259

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх