Соёл урлаг, спорт


Image

"Нүүдэлчин Монгол-2022" соёлын фестиваль 08 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Сайханы Саравч хөндийд болсон билээ. Энэхүү наадамд нийт 3 хоног болж энэ хугацаанд 20 гаруй мянган хүний хөдөлгөөн үүссэн бөгөөд Булган аймгаас 41 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Нийт 7 ай сав 279 өвийн ангилалаар оролцсон оролцогчдоос манай аймгаас

"Хамгийн олон шавь сургасан өвлөн уламжлагч" -р Баяннуур сумын иргэн - Д.Зоригт,

“Уламжлалт арга ухаан” -р Булган сумын иргэн Д.Дарьсүрэн “Сүүн будгийн технологи” уламжлалт аргуудаар тэргүүн байранд шалгарлаа.

Тус наадмын үеэр Монгол улсын Соёлын яамны сайд Ч.Номин болон албаны хүмүүс Булган аймгийн өвлөн уламжлагч Д.Дарьсүрэнд хүндэтгэл үзүүллээ. Мөн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон албаны хүмүүс анхдагчдын отог дээр ирж нийт Булганчуудад мэндчилгээ дэвшүүллээ.

Анхдагч, алдартны өлгий Булган хангай нутаг маань хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлээ түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжлуулж буйгаараа онцлог байлаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх