Хүнс, хөдөө аж ахуй


Image

Булган сумын 6 дугаар багийн нутаг Ачуутын гол орчим мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах өвчин” батлагдсан тухайн голомтын бүсэд байгаа өрхүүдийн хашаа хороог халдваргүйжүүлж нийт 14 өрхийн 4530м2 талбай, устгалын цэгийн 120м2 талбай, Бэлчээр 5300м2 талбай, 17 машин техникийг онцгой байдлын дүк машинаар шүршиж 13кг Super kill зарцуулагдсан. Мөн голомтын бүсэд байгаа 14-н өрхийн үхрийг шүршиж ариутгалаа.

Голомттой буюу сэжигтэй бүсэд 2022.08.12,13-ны өдрүүдэд дархлаажуулалт хийгдэж 24 өрхийн 1219 үхэр, 438 тугал нийт 1657 үхэр дархлаажуулалтад хамруулсан байна.

Иргэд та бүхэн голомтын халдвартай болон сэжигтэй бүсэд зорчих хөдөлгөөн хийхгүй, иргэний үүргээ биелүүлэхийг хүсье.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх