Соёл урлаг, спорт


Image

Манай аймгийн хувьд айраг, айраг дагасан адууны соёл, хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлээ түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжлуулж буйгаараа онцлог.

Айргаас гадна халтар арвай, гэрийн мод, цохилуур хөгжим, халх богино дуу, шагайн харваа, мал аж ахуйн холбогдолтой уриа дуудлага, дэмбээ, байгаль хамгаалах уламжлалт арга мэдлэг, зан үйл, монгол дарханы уламжлалт арга ухаан, наамлын урлал, монгол эмээл хийх зэрэг соёлын биет бус өвүүд олон бий.

Дээрх соёлын өвүүдийг 190 өвлөн уламжлагч түгээн дэлгэрүүлж байгаа бөгөөд соёлын фестивальд ноос ноолуур боловсруулах уламжлалт арга ухааныг өвлүүлэн уламжилж буй Булган сумын харьяат, 70 настай Д.Дарьсүрэн тэргүүтэй өвлөн уламжлагчид маань Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд оролцлоо.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх