Цаг үеийн мэдээ


Image

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН VII НААДМЫН АНХАН ШАТНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Монголын үндэсний спортын VII наадмын анхан шатны аймгийн аварга шалгаруулах тэмцээн Бүрэгхангай суманд болж тэмцээний шилдгүүдээ шалгарууллаа. 
Тус тэмцээний үндэсний бөхийн төрөлд Улс, аймгийн цолтой 64 бөх барилдаж Улсын начин Д.Тамир түрүүлж, улсын начин Д.Амаржаргал үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт аймгийн арслан Б.Сумьяабат, аймгийн Өсөх идэр начин Д.Пүрэвдорж нар орлоо. 
Булган аймгийн 16 сумаас 1 тосгоноос ирсэн шилдэг уургач, бугуйлчид, эмнэг сургагчид оролцож авьяас чадвараа сорилоо. 
Багийн дүнгээр 
Тэргүүн байрыг Булган сумын баг 
Дэд байрыг Хялганат тосгоны баг 
Гутгаар байрыг Хишиг-Өндөр сумын баг тамирчид эзэллээ.
Шилдэг уургач төрөлд:
1-р байр Булган сумын уургач Шүхэрт 
2-р байр Бүрэгхангай сумын уургач Энхгэрэл 
3-р байр Хишиг-Өндөр сумын уургач Чулуунцэрэн 
Шилдэг бугуйлчийн төрөлд:
1-р байр Бүрэгхангай сумын бугуйлч Ганболд 
2-р байр Хялганат тосгоны бугуйлч Рэгзэн 
3-р байр Бүрэгхангай сумын бугуйлч Намхайнямбуу 
Шилдэг эмнэг сургагч төрөлд:
1-р байр Бүрэгхангай сургагч Даваадорж 
2-р байр Тэшиг сургагч Дөлгөөн 
3-р байр Булган сумын сургагч Эрдэнэзаяа нар эзэлжээ.
Үндэсний сурын төрөл өнөөдөр үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд өнөөдөр орой шилдэгүүдээ тодруулна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх