Төсөв санхүүгийн ил тод байдал


БУЛГАН АЙМГИЙН 2022 ОНЫ 5 САРЫН ТӨСВИЙН

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

 

            2022-06-06                                                                                                                                  Булган

 

2022 оны 5 сарын байдлаар нийт орлого ба тусламжийн дүн 21,9 тэрбум төгрөг буюу 103,2 хувийн, нийт зарлага 15,9 тэрбум төгрөг буюу 113,1 хувийн гүйцэтгэлтэй байна.

1. Төсвийн орлого

Нийт орлого ба тусламжийн дүн 21,9 тэрбум төгрөг буюу 103.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 9,6 тэрбум төгрөг буюу 30,5 хувиар буурч, урсгал орлого 2,3 тэрбум төгрөгөөр буюу 16,2 хувиар өссөн байна. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын урсгал үйл ажиллагааны зардлын эх үүсвэр 2022 онд харьяа яамны төсвийн захирагч руу шилжсэн нь өмнөх онтой харьцуулсан нийт орлогын дүнд нөлөөлж байна. 2021 оны 5 сард тусгай зориулалтын шилжүүлгээр 14,7 тэрбум төгрөг авч байсан байна. Нийт орлогоос аймгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 15,9 тэрбум төгрөг буюу 113,1 хувийн, сумдын төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 6,0 тэрбум төгрөг буюу 83,7 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 15,3 тэрбум төгрөг буюу 107,8 хувь байна.   

Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэгээр 3,219.2 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас 2,219.3 сая төгрөг авсан байна.

Нийт орлогын 24,8 хувийг тусламж санхүүжилтийн орлого, 66,6 хувийг татварын орлого, 8,6 хувийг татварын бус орлого эзэлж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар, үйл ажиллагааны орлого, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, улсын тэмдэгтийн хураамж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, газрын дуудлага худалдааны орлого, ойн нөөц ашигласны төлбөр, ус рашааны нөөц ашигласны төлбөр, хөрөнгө борлуулсны орлого, хүү торгуулийн орлого биелж бусад орлого тасарсан байна. Малд ногдуулах албан татвар тасарч, төсөвт байгууллагын өөрийн орлого буюу хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна. Булган, Могод, Орхон, Сайхан, Тэшиг, Хангал, Хишиг-Өндөр сум, Хялганат тосгоны татварын орлогын төлөвлөгөө биелж бусад сумын татварын орлого тасарсан байна.

2. Төсвийн зарлага

            Аймгийн төсвийн нийт зарлага 15,726.2 сая төгрөг буюу 55,7 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 9,745.9 сая төгрөг буюу 44,6 хувь, орон нутаг дахь улсын төсвийн байгууллагын зардал 5,980.2 сая төгрөг буюу 93.6 хувь байна. Сумдад 5,688.3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олголоо.         

            Аймгийн Авто замын сангийн гүйцэтгэл 38,5 сая төгрөг буюу 13,5%, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 138,1 сая төгрөг буюу 25,1%, Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл 399,0 сая төгрөг буюу 28,6%, Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэл 942,7 сая төгрөг буюу 38,3% байна.

3. Төсвийн өглөг, авлага

Нийт өр 60,3 сая байна. Өр өмнөх оны мөн үетэй харьцуулбал 129,5 сая төгрөгөөр буурч, өмнөх сартай харьцуулбал 14,9 сая төгрөгөөр өссөн байна. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагууд улсын төсвийн байгууллага болсон нь өр буурахад нөлөөлж байна. Нийт өрийн 49,6% буюу 29,9 сая төгрөг нь тогтмол зардлын өр байна. 

/userfiles/files/medee-MAY2022.xlsx

 

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх