Цаг үеийн мэдээ


Image

АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Аймгийн удирдах ажилтны шуурхай хурал Даваа гараг бүр зохион байгуулагддаг билээ.

Энэ удаагийн хурлаар:

1. Онцгой байдлын газрын цаг үеийн мэдээлэл

2. Эрүүл мэндийн газрын цаг үеийн мэдээлэл

3. Байгаль орчин аялал жуулчлалын газраас "бүх нийтээр мод тарих" тухай мэдээлэл

4. ГХБХБГ-аас Булган хотын гэрэлтүүлгийн явцын тухай мэдээлэл

5. Аймгийн баяр наадам зохион байгуулах тухай мэдээлэл зэрэг асуудлуудыг хэлэлцэж аймгийн удирдлагууд үүрэг чиглэл өглөө.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

Амьсгалын замын халдварт өвчин, урьдчилан сэргийлэлт Коронавируст халдвар Улсын хэмжээнд

Энэ долоо хоногт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан тохиолдлын тоо (n=1,020) өмнөх долоо хоног (n=994)-той харьцуулахад 2.6%-иар, бх-ПГУ шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь өмнөх долоо хоногоос 15.2%-иар, амбулаториор үйлчлүүлэгчдийн дундах ТТӨ-ний эзлэх хувь 2.8%-иар тус тус өссөн •Өвчлөлийн түвшин Улаанбаатар хотод 100,000 хүн амд 47.8 (+3.3), Өмнөговь аймагт 100,000 хүн амд 197.9 (+56.1), Дорноговь аймагт 100,000 хүн амд 49.1 (+32.3), Сэлэнгэ аймагт 100,000 хүн амд 33.2 (-23.1) болж өмнөх долоо хоногоос тус тус өөрчлөгдсөн байна. •2022 оны 21-р долоо хоногт нийт бх-ПГУ 10,605, эерэг хувь 5.3% (өмнөх долоо хоногт 4.6%), түргэвчилсэн 8,574, эерэг хувь 9.6% (өмнөх долоо хоногт 7.7%) шинжилгээ хийгдсэн байна. –Нууц үеийн дундаж хугацаа 2.39 хоног, вакцины бүрэн тун болон вакцинд хамрагдаагүй хүн амын эмнэлэгт хэвтэх эрсдэл вакцины бүрэн болон нэмэлт тунд хамрагдсан хүнтэй харьцуулахад 57%-иар өндөр (RR=1.57) байна. •21-р долоо хоногт коронавируст халдвар (КОВИД-19)-ын шалтгаант нас баралт 1 бүртгэгдэж нийт нас баралт 2,115 боллоо. Үүнээс Улаанбаатар хотод 1 нас баралт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвар: Аймаг орон нутгийн тархалтын түвшингийн үнэлгээ 21-р долоо хоногт 1 аймаг “Улбар шар” түвшинд, 9 аймаг “Шар түвшин”-д, 4 аймаг “Ногоон түвшин”-д үнэлэгдэв Аймаг орон нутгийн тархалтын түвшингийн үнэлгээ 21-р долоо хоногт 1 аймаг “Улбар шар” түвшинд, 9 аймаг “Шар түвшин”-д, 4 аймаг “Ногоон түвшин”-д үнэлэгдэв 1-р тунд 42588 иргэн 92,0 % 2-р тунд 40023 иргэн 94,0% 3-р тун 19999 иргэн 59.9% 4-р тун 2719 иргэн 116,3% НИЙТ 105329 иргэн /давхардсан тоогоор/ Томуу, томуу төст өвчний идэвхжил Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд ТТӨ 10,000 хүн амд 75 (Улаанбаатарт 72.2, аймгийн дундаж 77.4) тохиолдол, 16 хүртэлх насны 2,724 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 63% (1,716) нь АЗЦХХ-ын шалтгаантай ба улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээгээр АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТИЙН ТҮВШИНД байна. Орон нутагт үнэлгээгээр улирал хоорондын түвшинд 1, идэвхжлийн түвшинд 6, алаг цоог дэгдэлтийн түвшинд 10, аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд 4 аймаг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад 3 аймаг алаг цоог дэгдэлтийн түвшинд шилжсэн байна. Вирүс судлалын тандалт

ХӨСҮТ болон Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид Улаанбаатар хот, Баянхонгор, Дундговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд болон Хархорин сумын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 165 сорьцонд томуу, SARS-CoV-2 вирус болон амьсгалын замын бусад вирус илрүүлэх шинжилгээ хийхэд: –Хүний метапневмонивирус - 10 (6.0%) –Томуугийн A(H3N2) вирус - 8 (4.8%) –Томуугийн А вирус - 8 (4.8%) –SARS-CoV2 вирус - 5 (3.0%) –Риновирус - 5 (3.0%) –Бокавирус - 3 (1.8%) –Улирлын коронавирус - 2 (1.2%) –Амьсгалын замын синцитиал вирус - 2 (1.2%) –Иж томуу вирус - 1 (0.6%) –Аденовирус - 1 (0.6%) –Энтеровирус - 1 (0.6%) сорьцонд тус тус илэрсэн байна. •SARS-CoV-2 вирус эерэг илэрсэн 12 сорьцонд хувилбар илрүүлэх шинжилгээ хийхэд 12 (100%) сорьцонд SARS-CoV-2 вирусын Omicron BA2 хувилбар илэрсэн. Анхаарах асуудал - Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах –Дархлаа дэмжих, нойр, хоол ажил амралт, ус агаараар чийрэгжүүлэх зэрэг зөвлөмжийг Аймгийн Эрүүл мэндийн газраас өгч байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд ОБГ-т 5 удаагийн мэдээ дуудлага ирж, ард иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 18 өргөдөл,  хүсэлт ирснийг  шийдвэрлэн ажилласан. 

1. 2022.05.24-ний  өдрийн 17:13 цагт Хутаг-өндөр сумын Уньт багийн "Бэлчирийн урд булаг" гэх газар ойн гал түймэр гарсан дуудлагыг хүлээн авсан.        

Авсан арга хэмжээ: ОБГ-ын даргаар ахлуулсан ОББ-ын алба хаагчид, Хутаг-Өндөр сумын ГХМА-ын ой хээрийн гал түймэр унтраах томилгоот бүрэлдэхүүн нийт: 57 хүн, 10 автомашин, 7 мотоцикль, 7 морьтой ажиллаж, 2022.05.25-ны өдрийн 12:23 цагт цурманд оруулж, 16:28 цагт бүрэн унтрааж, Уньт багийн Засаг даргад 17:02 цагт хүлээлгэн өгсөн.

Нийт: 7.5 га газар шатсан.

2. 2022.05.28-ны өдрийн  18:40 цагт Орхон сумын Мандал багийн “Баруун дэнж”  гэх газар автомашин шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авсан. 

Авсан арга хэмжээ: ОБГ-ын ГТУА 20 дугаар ангийн томилгоот бүрэлдэхүүн 19:27 цагт гал түймрийг бүрэн унтраасан.

Иргэн б.М-ийн хувийн эзэмшлийн “Хово” загварын автомашины  кабин хэсэг бүрэн шатсан. Уг гал түймэрт өртөж гэмтсэн хүн байхгүй.

3. 2022.06.03-ны өдрийн  10:30 цагт Орхон сумын Халиун багийн “Даваат”  гэх газар 29-71 ОРБ улсын дугаартай “Санато-7” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн мэдээллийг хүлээн авсан.

Авсан арга хэмжээ: ОБГ-ын ГТУХБайцаагч автомашин шатсан хэргийн газарт очиж  үзлэг шалгалт хийж ажилласан.

Иргэн б.Б-ын /31 настай, эрэгтэй, Орхон аймгийн харъяат/ “Саното-7” загварын суудлын автомашин  бүрэн шатсан.

Бэртэж гэмтсэн хүн байхгүй.

4. 2022.06.04-ний өдрийн  20:28 цагт Бугат сумын Ханжаргалант багийн “Бригадын төв”  гэх газар шовгор байшин шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авсан.

Авсан арга хэмжээ: ОБГ-ын ГТУА 20 дугаар ангийн томилгоот бүрэлдэхүүн 20:44 цагт тархалтыг зогсоож, 21:17  цагт бүрэн унтраасан. Тус гал түймэрт иргэн  н.Э-ийн эзэмшлийн 3х5 хэмжээтэй модон шовгор шатсан, өртөж бэртэж гэмтсэн хүн байхгүй.

5. 2022.06.04-ний өдрийн  08:15 цагт Сайхан сумын Хүрэмт багийн  1-р хорооллын 5-р гудамж 2-тоот иргэн д.Д-ын модон хийцтэй өвлийн байшин шатаж байна гэсэн мэдээллийг хүлээн авсан.

Авсан арга хэмжээ: Тус сумын Тамгын газрын даргаар ахлуулсан ГХМА-ын 60 хүн, 8 автомашинтай ажиллаж 10:01 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 12:42 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт өртөж бэртэж гэмтсэн хүн байхгүй. 11х8 хэмжээтэй байшин тавилагын хамт бүрэн шатсан.

БҮРЭГХАНГАЙ СУМЫН НУТАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА УУЛ УУРХАЙН АЖ АХУЙ НЭГЖИД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Уул уурхай, баяжуулах үйлдвэрийн барилга, байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж”-аар Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн аж ахуйн нэгжийн барилга байгууламжид хяналт шалгалтыг 2022 оны 06-р сарын 02-03-ны хооронд зохион байгуулж ажилласан.

ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ !!!

Асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Булган аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх