Соёл урлаг, спорт


Image

Барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол Улсын начин Д.Амаржаргал, Сэлэнгэ сумын уугуул Монгол Улсын начин Д.Амарсайхан, Хутаг-Өндөр сумын уугуул Монгол Улсын начин Х.Цогтгэрэл, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Монгол Улсын начин Б.Даваа-Очир нарын тэргүүтэй бөхчүүд барилдав. Үүнээс Монгол улсын начин Д.Амарсайхан, Х.Цогтгэрэл нар түрүү үзүүр булаалдахаар шалгарч Улсын Начин Х.Цогтгэрэл түрүүлж, Улсын Начин Д.Амарсайхан үзүүрлэж хурсан олныг баярлууллаа.

Их шөвгийн дөрөвт Монгол Улсын начин Б.Даваа-Очир, аймгийн Арслан Б.Түмэндэмбэрэл нар шалгарсан.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх