Соёл урлаг, спорт


Image

Шагайн харваан багийн төрөлд нийт 45 багийн 410 харваачид оролцсоноос Монгол Улсын Мэргэн Т.Сонинбаатар ахлагчтай Өмнөговь аймгийн “Ихэр эрхт говь” баг тэргүүн байр, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Ерөө гол” баг дэд байр, аймгийн Гоц мэргэн Л.Пүрэв-Очир ахлагчтай Төв аймгийн “Догшин сүлд” баг гутгаар байр, Аймгийн гоц мэргэн Б.Одбаяр ахлагтай “Түмэн түрүү” баг тусгай байрыг тус тус эзэлсэн.

Шагайн харваан Цуваа харвааны төрөлд 216 харваач цэц мэргэнээ сорьсноос Булган аймгийн Хангал сумын уугуул “Улсын гарамгай мэргэн” Ч.Ирээдүй түрүүлж удаах байруудад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын залуу харваач Ж.Амарсанаа, Дорноговь аймгийн залуу харваач Ч.Батням нар орлоо.

Шагайн харваан Хавчаахай харвааны төрөлд МУ-ын Хүндэт харваач, Аймгийн Гоц мэргэн Р.Бумбага ахлагчтай Тэшиг сумын "Буурал аав" баг тэргүүн байр, С.Дэлгэрбат ахлагчтай Бугат сумын "Хан жаргаланат", Аймгийн Гоц мэргэнЧ.Лхагва ахлагчтай Булган сумын "Ханд ван" баг удаах байруудыг эзэллээ.

Жилээс жилд өргөжин тэлж буй Хангинахын шугуйн шагайн тойрмыг Булган аймаг аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлж байна. Дараа жилийн зуны эхэн сард Монос цэцэглэх цагаар Эрхэм хүндэт Харваачдаа дахин ирж цэц мэргэнээ сорихыг урьж байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх