Соёл урлаг, спорт


Image

Музей нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх стратегийн түнш юм.  Музейнүүд нийгмийн харилцаа, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, хүрээлэн буй орчны талаарх шинжлэх ухааны мэдээллийг түгээх зэрэг төрөл бүрийн зорилгуудын хэрэгжүүлэхэд тухайн орон нутаг дахь нэг гол байгууллагын хувьд хувь нэмрээ оруулдаг байгууллага юм. Тийм ч учраас аймаг орон нутгийн үе үеийн удирдлага, зохиолч, судлаач, түүхчдийг оролцуулсан ярилцлага зохион байгуулж музейн ирээдүйн чиг хандлага, үзэл баримтлалыг ярилцаж үнэтэй санал зөвлөгөөг авлаа. Эрдэмтэн Ц.Дагвадаш, аймгийн засаг даргаар олон жил ажилласан М.Оюунбат,  зохиолч Н.Давагдорж, түүхч Л.Эгиймаа, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Д.Батчулуун, аймгийн Засаг даргын Зөвлөх Д.Чимгээ, аймгийн Архивын тасгийн дарга Д.Батсайхан, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Баярсайхан нартай хийсэн ярилцлагын үр дүнд цаашид үзэл баримтлалын чиглэл болон музейн нэрний асуудлыг онцлон хэлэлцлээ. Мөн уулзалтын үеэр үйл ажиллагаанд тусгаж болохуйц олон сайхан зөвлөгөө зөвлөмжийг бидэнтэй хуваалцсан юм. Цаашид энэхүү уулзалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх